Цагаан ордон Талибаны анхны Засгийн газарт ажиллаж байсан Афганистаны зарим төрийн албан хаагчдад тавьж байсан терроризмтой холбоотой гэсэн хязгаарлалтыг цуцалж, тэдэнд АНУ-д нэвтрэх эрх олгож магадгүй хэмээн РИА Новости агентлаг АНУ-ын Иргэншил, Цагаачлалын албаны баримт бичгийн төслийг үндэслэн мэдээлжээ.
Энэ нь 1996-2001 онд талибанчуудын дэргэд ажиллаж байсан төрийн албан хаагчдад хамааралтай юм. Мөн Дотоодын аюулгүй байдлын яам Талибан дэглэмийн үед ажиллаж байсан Афганистаны төрийн албан хаагчид нь өөрсдийн тавьж буй үндсэн суурь шалгуур, шаардлагыг хангаж байвал терроризмтой холбоотой нь нотлогдоогүй гэдэг үндэслэлээр чөлөөлөх санамж бичиг гаргахаар төлөвлөж байгаа гэсэн Fox News сайтын зургийг агентлаг нийтэлсэн байна.