УОК эдийн засгийн бүс Замын-Үүд, Гашуунсухайт хилийн боомтоор ачаа тээвэрлэлтийг хэвийн явуулж, тус боомтуудыг улаан бүс болгохгүйн тулд Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн юм.
Энэ хязгаарлалтыг УОК-ын 23 дугаар хурлын тэмдэглэлд тодорхойгүй хугацаагаар дахин сунгажээ. Тус аймгууд руу албан томилолтоор явах төрийн байгууллагын ажилтнуудын зөвшөөрлийг УОК-ын Шуурхай штабаас өгч байгаа юм.
Бусад төрлийн шалтгаанаар зорчих иргэдийн зөвшөөрлийг орон нутгийн Онцгой комисс шинжилгээний хариуг үндэслээд олгож байна. Аймгийн онцгой комисс эмнэлэг явах, ар гэрийн гачигдалтай гээд 10 гаруй шалтгаантай иргэдийг нэвтрүүлж байгаа аж.