УОК-ын Нэгдсэн шуурхай штаб өчигдөр (2021.10.13) цаш үеийн асуудлаар хуралдаж төрийн байгууллагуудад цар тахлын халдвартай холбоотойгоор дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах чиглэлийг хүргүүлэхээр болжээ.
Энэ чиглэлийн хүрээнд удахгүй бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчид болон ахмад насны хүмүүсийг бага цагаар болон цахимаар ажиллах горимд шилжих юм байна.
Иргэдийн дунд хөл хорио тавих вий гэсэн болгоомжлол, айдас, хүлээлт байсаар ирсэн. Энэ асуултад УОК-ын алба хаагч хариулахдаа “Цар тахлын эрсдлийг судалж буй эрдэмтдийн баг одоо хөл хорио тогтоовол үр дүн бага гэж үзэж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баривал цар тахлаар өвдөхгүй байх бүрэн боломжтой. Иргэн бүр хичээх нь чухал” хэмээн хэлсэн байна.