БШУЯ-наас оюутнуудын хөдөлгөөний талаар судалгааг хийж байгаа бөгөөд хөл хөдөлгөөнийг багасгахтай холбоотой шийдвэрүүд шат дараатай гарна гэж УОК-ын Шуурхай Штабаас мэдэгдэж байна.
Оюутнууд гадуур их явж байгаагаас үүдэн ковидын халдвар өсөж байна гэж үзэж байгаа бөгөөд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Нийслэлд 21 сургуулийн оюутны байр байна. Өнөөдрийн байдлаар 209 оюутан коронавирусийн халдвараар өвдөж, 91 нь дотуур байрандаа, 25 нь гадуур оршин сууж буй хаягаар гэрийн хяналтад, 13 оюутан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол 135 нь эдгэрсэн” мэдээллийг өглөө.
Харин хөдөө орон нутгаас нийслэлд ирсэн иргэд болон оюутнууд халдвараар өвдвөл түр оршин суугаа газрын өрхийн эмнэлэгтээ хандахыг зөвлөж байна.
[fbvideo link=”” width=”750″ height=”500″ onlyvideo=”1″]