Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны оршин суугчийн хүсэлтийн дагуу усны тоолуурын баталгаажуулалт, лац тэмдгийн бүрэн бүтэн байдал, тоолуурын заалт авалтыг шалгажээ.
Шалгалтаар тус айлын усны тоолуур нь улсын баталгааны гэрчилгээгүй, 2013 оны баталгааны лацтай, тоолуурын баталгааны хугацаа дууссан ба баталгаагүй хэмжих хэрэгслээр төлбөр тооцоог гүйцэтгэсэн, тоолуурын заалтыг буруу авсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
“Улсын баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалт”-д айл өрхийн усны тоолуурын баталгаажуулалт хоорондын хугацааг 6 жил байхаар заасан байдаг.
Иймд иргэдийн зүгээс ус, цахилгаан, дулааны төлбөр тооцоог гүйцэтгэж буй тоолуур, бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хэрэглэж буй жин хэмжүүр авахдаа тухайн улсын баталгааны гэрчилгээ, лац тэмдгийг сайтар шалгах шаардлагатайг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөлөө.