Сансарт удаан хугацаанд байх нь тархинд нөлөөлж, томоохон өөрчлөлт авчирдаг гэж JAMA Neurology мэдээлэв.
Уг нээлтийг Орос, Швед, Германы эрдэмтэд хийсэн аж. Тэд гурван жилийн судалгаа явуулж, 5 сансрын нисэгчийг хамруулсан байна. Эрдэмтэд сансрын нисэгчдийг сансарт нисэхээс өмнө хянаж, эх дэлхийдээ эргэн ирснээс хойших эхний болон 3 дахь долоо хоногт нь дахин шалгажээ. Ингээд цусны дээжээс нь авсан шинжилгээгээр тархины цагаан бодис байдаг мэдрэлийн урт эдэд болон эсэд гэмтэл гарсныг тогтоосон байна.
Эндээс сансарт удаан хугацаанд байх нь тархины хөгшрөлтийг түргэсгэдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Одоогоор энэ өөрчлөлт хэр ноцтой вэ гэдгийг тогтоож чадаагүй байна. Тиймээс судлаачид эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлж, хүмүүсийг Ангараг гараг дээр буухаас өмнө дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзжээ.
Эх сурвалж: Osnmedia