ДэлхийдНийгмийн сэтгэл зүй

Facebook-ийн ажилтан байсан бүсгүй компаниа гэмт хэрэгт хамааралтай гэв

Facebook-ийн ажилтан байсан Софи Жан хэмээх бүсгүй технологийн аварга компанийн үйлдлийн талаар конгресст мэдүүлэг өгөхөд бэлэн гэдгээ зарлалаа. Тэрбээр АНУ-ын хууль хяналтын байгууллагад компанийн эрүүгийн зөрчилтэй холбоотой баримтуудыг дамжуулсныг CNN теле сувагт мэдээлжээ.

«Би АНУ-ын хууль хяналтын байгууллагуудад эрүүгийн зөрчилтэй байж болзошгүй дэлгэрэнгүй материалуудыг өглөө. Мөрдлөг шалгалт үргэлжилж байгаа гэдгийг би ойлгож байгаа» гэж Жан тэмдэглэжээ. Гэхдээ экс ажилтан ямар зөрчил гаргасан талаарх дэлгэрэнгүй мэдээлээгүй юм.

Жан нь 3 жил орчмын хугацаанд Facebook-т мэдээлэл боловсруулалтын мэргэжилтнээр ажиллажээ. Өнгөрсөн жил түүнийг үр бүтээлгүй ажилласан шалтгаанаар халсан байна. Энэ үед тэрбээр компаниа үзэн ядалт, худал мэдээлэлтэй тэмцэхэд хэтэрхий бага хүч зарцуулдаг, ялангуяа жижиг, хөгжиж буй орнуудад ийм асуудал их гардаг тухай санамж бичиг гаргажээ.

Тухайлбал, “дарангуйлагч Засгийн газар” энэ талбарыг иргэдээ төөрөгдөлд оруулах хэрэгсэл болгон ашигладгийг дэлгэрэнгүй тайлбарласан аж. Жан хэлэхдээ, хөндлөнгийн этгээдүүд олон нийтийн уг сүлжээг гэмт хэргийн зорилгоор ашигладгийн компани мэддэг ч үүнтэй тэмцэх ямар ч арга хэмжээ авдаггүй гэсэн байна.

“Миний гар цусанд хутгалджээ” хэмээн тэрбээр санамж бичигтээ дүгнэсэн байна.

Facebook-ийн төлөөлөгч энэ сарын 12-нд уг буруутгалыг үгүйсгээд, сүүлийн жилүүдэд компани аюулгүй байдлыг хангахад хэдэн тэрбумыг зарцуулсан гэжээ.

«Бид 2017 оноос хойш олон нийтийн мэтгэлцээнийг луйвардан удирдах гэсэн 150 гаруй сүлжээг хаасан. Ийм зүйл 50 гаруй улсад гарсан. Бид хилийн чанадад ч мөн АНУ-тай адил анхаардаг » хэмээн компанийн төлөөлөгч онцолжээ.

Жаны хувьд Facebook-ийн бүтээгдэхүүний менежерээр ажиллаж байсан Фрэнсис Хаугений конгресст хийсэн үйлдлийн дараа ийм алхам хийхээр шийджээ.

Өнгөрсөн тавдугаар сард халагдсан Хауген компаниа нийгмийн эрх ашгийг хохироон байж ашгаа нэмэгдүүлэхийг оролддог гэж буруутгасан. Тэрбээр энэ мэдэгдлийг аравдугаар сарын 4-нд буюу Facebook (FB WhatsApp Instagram)-ийн сервисийн ажиллагаа нийтээр доголдсоны дараа хийсэн бөгөөд 2019 оноос хойш Facebook-ийн дотоод мөрдлөг шалгалтын хэдэн арван мянган хуудсыг нууцаар хуулбарласнаа зарлажээ.

Хауген есдүгээр сард Холбооны хууль тогтоох байгууллагад гомдол гаргасан аж. Захидалдаа тэрбээр Facebook компани үзэн ядалт, худал мэдээлэлтэй тэмцэхэд ихээхэн өсөлт дэвшил гарсан гэж хуурдаг тухай дурьджээ.

Эх сурвалж: IZ.RU

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close