Хятад улс зүүн хойд эргийнхээ ойролцоо байх тэнгисийн цэргийн нууц баазад туршилтын нисгэгчгүй байлдааны хөлөг онгоцыг туршсан талаарх мэдээг USNI News дамжуулжээ. Мэдээг хиймэл дагуулын зургаар баталгаажуулж, нээлттэй эх сурвалж дээр үндэслэн түгээсэн хэмээн мэдээнд дурджээ.
Мэдээнд бичсэнээр нисгэгчгүй хоёр усан онгоцыг Сяопиндао дахь шумбагч онгоцны баазаас 14 орчим километр, Хятадын усан онгоц үйлдвэрлэлийн гол төв болох Далянь хотоос найман километрийн зайтай байх тэнгисийн цэргийн шинэ баазаас олж харжээ.
Усан онгоцнуудын нэг нь нисгэгчгүй гадаргуугийн хөлөг онгоц хэмээн тодорхойлогддог бөгөөд энэ нь 2020 онд тус нутагт харагдсан JARI хөлөг онгоцтой адил юм. Энэ бол хүчирхэг зэвсгээр тоноглогдсон жижиг сүйтгэх онгоц. Хоёр дахь нь том хөлөг онгоц нь JARI-тай төстэй хэд хэдэн шинж чанартай гэнэ.
Сонинд бичсэнээр, Далянь хотын ойролцоох тэнгисийн цэргийн хөлөг онгоцны зогсоол дээр Хятад улс нисгэгчгүй усан онгоцнуудаа удаа дараа туршсан байна. Уг хөлөг онгоцны барилгын ажил 2016 онд эхэлсэн бөгөөд хиймэл дагуулаас авсан зургуудаас үзэхэд нэг жил орчим үргэлжилсэн байна.
Түүнээс хойш богино хугацааны туршилт, дасгал хийхэд үе үе хэрэглэж иржээ. Тус бааз нь тэнгисийн цэргийн томоохон баазуудаас алслагдсан байдал нь аюулгүй маневр хийх боломжийг олгодог байна. Мөн Хятад улс олон тооны нисгэгчгүй хөлөг онгоцны төсөлтэй. Тэдний зармыг зэвсгийн үзэсгэлэнд танилцуулсан бол зарим нь зөвхөн нээлттэй эх сурвалжаас авсан тагнуулын мэдээллээр л мэдэгдэж байсан гэж тус мэдээнд дурджээ.
Эх сурвалж: RIA