ЭМЯ сүүлийн 24 цагт 1665 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 15 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдварын илэрсэн тохиолдол улсын хэмжээнд 32.657 болж, нас баралт 1346-д хүрсэн байна.
Cүүлийн 24 цагт 8845 хүн эдгэрч эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Шинээр илэрсэн тохиолдлын 808 нь нийслэлд, 857 нь орон нутагт бүртгэгджээ.
Улсын хэмжээнд 20.236 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 56.984 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.