Өнгөрсөн шөнө Увс аймгийн Малчин суманд 8 мм цас орж, цасны зузаан 29 см болжээ. Энэ нь өнөөдрийн байдлаар Монгол орны хамгийн зузаан цасан бүрхүүл тогтсон үзүүлэлт болж байна.
Мөн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутгаар 19 см зузаан цасан бүрхүүлтэй байгаа аж. Шөнийн агаарын температурын хувьд, нутгийн баруун хагаст хасах градус, зүүн хагаст нэмэх градустай хонолоо гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.