Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлоход иргэн бүр идэвхтэй оролцоорой

Нийслэлийн хэмжээнд мөрдөж байгаа “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийн хэрэгжилтийн хугацаа дуусаж байгаа. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг боловсруулаад байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хариуцлагатай үйл ажиллагаанд иргэн бүрийн санал, оролцоо нэн чухал. Иймд аравдугаар сарын 29-нийг дуустал  иргэд, олон нийтээс хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал авч байна.

Санал авах үйл ажиллагааг дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлаас шалтгаалан цахим хэлбэрээр авч байгаа юм. Харин цахимаар санал өгөх боломжгүй иргэд  халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, харьяа хороондоо очиж, ерөнхий төлөвлөгөөний талаарх мэдээлэлтэй танилцан, саналаа өгөх боломжтой.

Иргэн та https://www.ulaanbaatar2040.mn/ вэб хуудас, https://ulaanbaatar2040.mn/p/166/sanal-xuselthttps://www.facebook.com/UB2040,  https://twitter.com/Ulaanbaatar2040https://www.instagram.com/ulaanbaatar2040/,  https://www.youtube.com/channel/UC-SAZrRjAPJTvnOixYPUNeA зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгслүүд болон харьяа хороогоор дамжуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаарх мэдээллийг авч, саналаа идэвхтэй өгөөрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг https://home.uda.ub.gov.mn/?p=10603 цахим холбоос болон 94442040 дугаарын утаснаас авах боломжтой.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close