“АНУ нь бусад улс орнуудад шинэ коронавирусын эсрэг вакцин хандивладаг. Орос, Хятадаас ялгаатай нь үүнийхээ хариуд юу ч гуйдаггүй” гэж Жо Байден хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ мэдэгдлийг Пүрэв гарагт Иллинойс мужид хийсэн бөгөөд түүний яриаг Америкийн мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ.
Мөн Америкийн удирдагч “Бид бусад улс орнуудад туслах үүрэгтэй, бидэнд өөрийн гэсэн ашиг сонирхол бий. Дашрамд хэлэхэд би дэлхийг тойрон аялж, дэлхийн бүх тэргүүлэх удирдагчидтай уулзсан. Тэдэнтэй үргэлжлүүлэн уулзах болно. COVID -19 -ийн эсрэг вакцин хийлгэх шаардлагатай байгаа. Цар тахалтай тэмцэх тал дээр бусад улс орнууд үнэхээр мундаг ажиллаж байгаа мэт дүр үзүүлж байна. Бид дэлхий даяар бусад бүх орныг бодвол илүү олон вакцин тарьж байна. Хятад, Орос болон бусад [улс орнуудаас] ялгаатай нь бид хариуд нь юу ч гуйдаггүй гэсэн байна.
АНУ-ын засаг захиргааны мэдээлснээр, АНУ тусламж шаардлагатай байгаа орнуудад COVID-19 халдварын эсрэг 1.1 тэрбум гаруй тун вакцин өгөхөөр төлөвлөжээ.