Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн гаргасан захирамжийн дагуу дүүргийн 18 дугаар хороо 84 дүгээр сургуулийн урд байрлах зөвшөөрөлгүй 53 гараашийг 8 дугаар сарын 30-ны өдрөөс буулгаж газрыг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн.
Тэгвэл өнөөдөр буюу 10 дугаар сарын 07-ны өдөр уг чөлөөлсөн газарт тохижилтын ажлыг хийж дуусгалаа. Тохижилтын ажлыг хийхдээ 18 дугаар хорооны иргэдээс санал асуулга авсны үндсэнд явган хүний зам, ногоон байгууламж, авто зогсоол зэрэг иж бүрэн тохижилтыг хийж гүйцэтгэсэн.
Уг ажилд санал хүсэлтээ илэрхийлсэн 18 дугаар хорооны иргэд, гүйцэтгэсэн Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төвийн хамт олонд талархал илэрхийлье гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.