Мягмар (2021.10.05) гаригийн орой нийслэлийн ШТС-уудад оочер дараалал ихэсч, иргэд АИ-92 автобензин хомсдох нь гэсэн болгоомжилж эхэлсэн. Иргэдийг шатахуунд дугаарлахад хүргэсэн нэг гол шалтгаан нь Сод Монгол группын олон нийтийн сүлжээнд тавигдсан албан бичиг байсан юм.
Тус группын энэ албан бичигт ОХУ-ын “Роснефть” компаниас ачигдах учиртай байсан АИ-92 шатахууны ачилт багасан, нөөц нь хангалтгүй болсон, ШТС-уудад шатахууныг хэмжээ заан татах үүрэг өгөгдсөн талаар дурдсан байсан.
Сод монгол групп ХХК-ийн гүйцэтгэх захирлын “АИ 92 автобензины ачилтыг хязгаарлах” тухай гэх тушаал болон дараа нь гарсан мэдэгдэл хооронд зөрүү байгаа учраас ШӨХТГ Сод Монгол компанийг шалгаж эхлэхээ мэдэгдэв.