ЭМЯ сүүлийн 24 цагт 2237 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 15 хүн эндсэн гэж мэдээлэв.
Өнөөдөр 6500 хүн эдгэрч эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1107 нь нийслэлд, 1130 нь орон нутагт бүртгэгджээ.
Улсын хэмжээнд 22.110 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 57.064 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.