Афганистан дахь нөхцөл байдал доройтож байгаа нь орон нутгийн радикал бүлэглэлүүдийг хүчирхэгжүүлэхэд хүргэж болзошгүй бөгөөд энэ нь террористууд ОХУ руу нэвтрэх эрсдэлийг бий болгож байна гэж ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Юрий Коков “Российская газета” сонинд ярьжээ.
Түүний хэлснээр, “Афганистаны нийгмийн угсаа гарал, овог аймгийн хэлхээ холбоо, хуучинсаг уламжлал дагасан үлэмж нөлөө зэрэг олон янз нөхцөл байдал нь Афганистанд иргэний дайн үргэлжлэн явагдах магадлалыг өндөрсгөж байна.
Мөн Коков хүмүүнлэгийн байдлын доройтол нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг радикал бүлэглэлүүдийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж магадгүй юм. Энэ бол Төв Ази болон Оросын нутаг дэвсгэрт терроризм тархах аюул заналхийлж байна гэсэн үг хэмээн онцолжээ.
Гол зүйл бол зэвсэгт дайчид хилээр нэвтрэн орж ирж болзошгүй асуудал биш юм. Олон нийтийн амьдралд радикалчлах үндсийг бүрдүүлдэг хэт даврагч үзэл суртлыг экспортлож магадгүй байгаа нь асар их аюул занал учруулах болно.
Террористуудын орлогын үндсэн нэг хэсэг болох хар тамхины наймааг цаашид өргөжүүлэх боломжийг мөн тооцох ёстой. Сирийн туршлагаас харахад энэ нь террористууд орогнох, ихэвчлэн хууль ёсны мэт харагдуулах зорилгоор ашигладаг.
Эцэст нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа доройтож, Афганистаны эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалт алдагдах эрсдэл өндөр байна гэж Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч хэлжээ.
Коков мөн АНУ болон түүний холбоотнуудын Афганистан 20 жил явуулсан цэргийн кампанит ажил нь дэмий хоосоноор төгссөн төдийгүй тус улс дахь хямралын үйл явцыг улам хурцатгасан гэдгийг одоо итгэлтэйгээр хэлж чадна. Энэ дайнд холбоотнууд болон олон мянган иргэний амь нас хохирч, санхүүгийн хувьд их хэмжээний хохирол амссан хэмээжээ.
Эх сурвалж: RIA