Афганистаны Ерөнхийлөгч асан Ашраф Гани Талибанчууд Кабулыг эзлэхээс нэлээд эрт зугтахаар бэлтгэж байсан гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын аюулгүй байдлын ажилтан мэдэгджээ.
Түүний хэлснээр, Гани зэвсэгт дайчдын довтолгоонд нийслэл өртөхөөс ойролцоогоор нэг сарын өмнө “зугтах гарц” хайж байжээ. Үүний зэрэгцээ, эрх баригчид болон аюулгүй байдлын албаныхан их хэмжээний мөнгийг яаралтай тохиолдолд улс орноос гаргах боломжийг бүрдүүлж, бэлтгэж байсан гэж mk.ru вэбсайт мэдээлсэн байна.
Наймдугаар сарын эхээр, АНУ-ын арми Афганистанаас гарсны дараа Талибаны зэвсэгт дайчид Засгийн газрын хүчний байрлал руу дайралт зохион байгуулж, наймдугаар сарын 15 -нд Кабул хотод орсон юм. Ашраф Гани талибууд Афганистаны нийслэлийг эзэлсний дараахан АНЭУ руу дүрвэсэн билээ.
Эх сурвалж: RIA