Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7306 нислэгээр өчигдөр (2021.10.06) орой АНУ-аас Монгол Улсад хандивласан 899.730 тун Pfizer вакцин ирлээ. КОВАКС хөтөлбөрийн шугамаар ирж буй 154 хайрцаг вакциныг тээвэрлэн ирсэн гэж МИАТ ХК мэдээлжээ.
АНУ-аас Монгол Улсад 1 сая тун вакцин тусламжаар өгөхөөр болсныг Засгийн газраас өнөөдөр мэдэгдэж байв. КОВИД-19 цар тахал эхэлсэнээс хойш АНУ-аас манай улсад 8 сая орчим ам.долларын дэмжлэг үзүүлээд байгаа юм.
АНУ-аас Монгол Улсад 1 сая тун вакцин тусламжаар өгөхөөр болсныг өчигдөр Засгийн газар мэдэгдсэн. Мөн Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2.35 сая тун Pfizer вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байгаа бөгөөд үүнээс 1.373.430 тунг хүлээн аваад байна.