ДэлхийдНийгмийн сэтгэл зүй

Facebook-ийн ажилтан асан: “Facebook яг л бага насны хүүхдийг эхний тамхиараа уруу татдаг  Big Tobacco шиг”

Өчигдөр АНУ-ын Сенатад Facebook компанитай холбоотой сонгол боллоо

Facebook компанийн алгоритм, олон нийтийн сүлжээний хэрэглэгч ямар контент харах үзэх ёстойг тодорхойлдог бусад багаж хэрэгслийн боловсруулалтыг хариуцдаг байсан, тус компанийн ажилтан Фрэнсис Хоген компанитай холбоотой мэдүүлэг өгөхөөр өчигдөр АНУ-ын Сенатад иржээ.

Сенатын гишүүн Ричард Блюменталь Хогены ил болгосон мэдээллийн талаар ярьж, нийгмийн сүлжээг бүхнийг тоолгүйгээр ашгийн төлөө улайрдаг гэж шүүмжилсний дараа сонсгол эхэлсэн юм. Сенатын гишүүн компанийн ажилтан байсан бүсгүйн гаргасан мэдээллийн хамгийн том гэнэтийн зүйл бол Facebook компани насанд хүрээгүй хүүхдүүдэд бүтээгдэхүүн нь хортой гэдгийг мэддэг ч тэднийг хамгаалалтгүй байдлыг нэмэгдүүлэх алгоритмоо үргэлжлүүлсээр байдаг гэжээ.

“Facebook компанид бүтээгдэхүүн нь дасал үүсгэдэг, хүүхдүүдэд хортой гэсэн баримтат нотолгоо бий. Гэхдээ тэд илүү мөнгө олохоос гадна хүүхдүүд, гэр бүлд өвдөлт үүсгэхээс илүү өөрсдийгөө үнэлүүлэх нь чухал” хэмээн сенатын гишүүн хэлжээ.

Үүний зэрэгцээ Эд Марки Facebook-ийг бүтээгдэхүүнээ ичгүүр сонжуургүйгээр рекламддаг Big Tobacco хэмээх тамхины компанитай зүйрлэсэн аж.

“Facebook бага насны хүүхдийг эхний тамхиараа уруу татдаг Big Tobacco шиг. Нийгмийн сүлжээн дэх эхний аккаунт нь хүүхдүүдийг бүхий л насаараа хэрэглэгч болгон үлдээхэд чиглэсэн” хэмээн Сенатын гишүүн тэмдэглэжээ.

Нийгмийн сүлжээний ажилтан асан Фрэнсис Хоген компаниа насанд хүрээгүй хэрэглэгчдийг татахаар, тэр дундаа 13 ч хүрээгүй хүүхдүүдийг уруу татахад чиглэдэг гэсэн байна. Facebook англиас өөр хэл дээрх худал мэдээлэл, контент дэх үзэн ядалтыг өдөөх зэрэгтэй тэмцэхэд хангалттай зүйл хийдэггүй гэсэн байна. Этиоп зэрэг улсад үзэн ядалтыг нэмэгдүүлдэг гэжээ.

Хоген энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нийгмийн сүлжээн дэх мэдээний линкийг бүрдүүлэх алгоритмээ өөрчлөх санал гаргаж, Facebook-ээс компанийн дотоод судалгааны мэдээллээ ил болгох, төрийн салбарт тусгай зөвлөл байгуулж, нийгмийн сүлжээний үйл ажиллагааг зохицуулах санал гаргасан гэнэ. Энэ зөвлөлд судлаачид, Facebook-ийн алгоритмүүдийн ажиллагааг ойлгодог техникийн ажилтнууд, түүнчлэн хууль тогтоогчид орох ёстой гэж Хоген үзжээ.

Facebook-ийн дотоодын нэгэн судалгаанд Instagram нь өсвөр насны охидод сөргөөр нөлөөлдөг гэж гарчээ. Энэ сүлжээг хэрэглэдэг өсвөр насны хэрэглэгчдийн 13,5% нь амиа егүүтгэх тухай бодож үзэж байсан бол 17% нь хоолны зуршил нь мууджээ. Судалгаагаар Instagram аюултай төдийгүй өсвөр үеийнхэнд хортой гэж үзсэн байна. Тэд илүү их контент хэрэглэхийн хэрээр сэтгэл гутралд орж, өөрийн бие хаандаа таагүй ханддаг аж.

Эх сурвалж: FOCUS

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close