Засгийн газар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд юу ч хийхгүй байна хэмээн бухимдаж, эсэргүүцлийн жагсаал хийж байгаа Их Британийг дулаалах хөдөлгөөний эко идэвхтнүүд хотын оршин суугчдаас эвгүй байдалд оруулсандаа уучлал гуйжээ. Гэхдээ тэдний үйлдэл үргэлжилн хэмээн хэвлэлийн төлөөлөгч Лиам Нортон мэдэгджээ.
Нортон бичгээр гаргасан мэдэгдэлдээ.
Мягмар гаригт тус хөдөлгөөний хэд хэдэн идэвхтнүүдийг Лондоны гол замын артерийн нэг болох M25 -ийн хөдөлгөөнийг хаасан хэргээр шүүхэд өгчээ. Сүүлийн хэдэн долоо хоногт бид замын хөдөлгөөнийг 11 удаа тасалдууллаа. 2030 он гэхэд Их Британид 29 сая байшинг дулаална гэсэн утга бүхий мэдэгдэл гаргах хүртэл эдгээр арга хэмжээг үргэлжлүүлнэ хэмээн дурджээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт Засгийн газар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд юу ч хийхгүй байна хэмээн үзсэн жагсагчид Лондоны хурдны гол замуудын нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг удаа дараа хааж, жагсаалыг үргэлжүүлсэн нь замд асар их түгжрэл үүсгэхэд хүрч байгаа юм.
Энэ хугацаанд цагдаа нар 300 орчим хүнийг баривчилсан байна. Тэд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Английн зүүн өмнөд хэсэгт орших Доверын хамгийн том боомтуудын ойролцоох хэд хэдэн замыг хаасан байна.
Үүний дараа Тээврийн яаманд шүүхээс хурдны зам дээр замын хөдөлгөөнийг хаасан эко идэвхтнүүдийн үйлдлийг хориглосон шийдвэр очжээ. Дотоод хэргийн яамны дарга хөдөлгөөнд саад учруулж буй жагсагчдын эсрэг илүү хатуу арга хэмжээ авахаа амлаад байна.
Эх сурвалж: RIA