Газрын тосны бүтээгдэхүүн, АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна

АИ-92 автобензин дахин хомсдох гэж байна гэсэн мэдээлэл өчигдөр орой тарж, нийслэлийн ШТС-уудад оочер дараалал нэмэгдлээ. Шатахуун тасалдах гэж байгаа мэдээллийг олон нийтийн сүлжээний хаягуудСод Монгол группын аравдугаар сарын 5-нд гаргасан албан тоотоор баримтжуулж байв. Тус албан бичигт ОХУ-аас ачигдах АИ-92 автобензиний ачилтууд хязгаарлагдаж байгаа учраас ШТС-уудад өдрийн 150.000 литр бензин олгож байхыг тушаасан мөрүүд бичигджээ. 

Энэ нь иргэдийн дунд үүссэн АИ-92 бензин хомсдож байгаа нь үнэн гэсэн ойлголтыг баталгаажуулж, нийслэлийн ШТС-ууд оочерт дарагдлаа. Шөнө 23:30 цаг орчимд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам албан ёсны Фэйсбүүк хуудсаараа дамжуулан Газрын тосны бүтээгдэхүүн, АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгааг мэдэгдлээ.

Тус мэдэгдэлд: 

БНХАУ-аас 2021.10.01-06-ны хооронд 150 вагон 7540 тонн шатахуун ачихаар төлөвлөсөн бөгөөд 10.03-нд эхний 50 вагон Хөх хотын ГТБҮ-ээс хөдөлж, Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид 10 дугаар сарын 5-ны өдөр шилжүүлэн ачиж, УБ хот руу хөдөлсөн ба 10 дугаар сарын 6-нд мөн 50 вагон АИ-92 автобензинийг буулгахаар 2 дахь ээлжийн шатахууныг улсын хилээр оруулж ирлээ.

Өмнөд хилээр орж ирсэн шатахууныг шилжүүлэн ачих ажлыг “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ 24 цаг бүтэн ээлжээр ажиллаж, өдөрт 50 вагон бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот руу нийлүүлж байна.

Мөн ОХУ-аас 10 дугаар сар гарснаас хойш 02-ны өдөр ОХУ-ын “Роснефть” компаниас 13 вагон 787 тонн, 10 сарын 3-ны өдөр 5 вагон 302 тонн, 10 сарын 4-ний өдөр 368 тонн, 10 сарын 5-ны өдөр 542 тонн газрын тосны бүтээгдэхүүн ачигдсан бөгөөд эхний ээлжийн бүтээгдэхүүнүүд импортлогчдын агуулахуудад бууж эхэлсэн.

БНХАУ, ОХУ-аас импортолж буй АИ-92 автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Сүхбаатар, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар УУХҮЯ нь Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас ОХУ, БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг авч, шуурхай ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд 5 хоногийн нөөцтэй байна.

УУХҮЯ, ГАЗРЫН ТОСНЫ БОДЛОГЫН ГАЗАР

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн