ДэлхийдНийгмийн сэтгэл зүй

“Facebook”-ийн экс менежер FB үзэн ядалтыг сурталчилж, ардчиллыг сүйтгэж, нийгмийг сүйрүүлж байна хэмээн мэдэгдэв

“Facebook” хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангахаас илүү ашиг олохыг илүүд үздэг. Үзэн ядалтаас ашиг олдог учраас өөрчлөгдөхгүй хэмээн тус компанид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер асан Фрэнсис Хоген мэдэгджээ.

Фэйсбүүкийн бизнесийн загвар нь үзэн ядалтын үг хэллэгийг сурталчилж, ардчиллыг сүйтгэж, бүр манай нийгмийг сүйрүүлж байна хэмээн хэлсэн “Шүгэл үлээгч” Фрэнсис Хоген энэ оны тавдугаар сард ажлаасаа гарчээ. Тэрбээр  Wall Street Journal сэтгүүлд Инстаграмын өсвөр насны охидын сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг тайлагнасан Фэйсбүүк компанийн дотоод судалгааг ил гаргасан нэгэн юм.

Ням гарагт Фрэнсис Хоген Америкийн CBS телевизийн сувагт өгсөн 60 минутын ярилцлагадаа “Олон нийтийн эрх ашиг болон Фэйсбүүкийн ашиг тусын хооронд ашиг сонирхлын зөрчилдөөн байсныг би маш сайн харсан. Инстаграм нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллиийг АНУ-ын Сенат эсэргүүцэж байгаа. Гэвч Фэйсбүүк илүү их мөнгө олох сонирхолдоо хөтлөгдөн өөрийн ашиг сонирхолд нийцүүлсэн оновчтой хувилбарыг дахин дахин эхлүүлж байна хэмээн ярьжээ.

Хауген 2019 оны зургаадугаар сард Facebook компанид ажилд орсон бөгөөд сонгуулийн талаар буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээн ажиллаж байжээ. 2020 оны 11-р сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Фэйсбүүк компани сонгогчдыг үнэн зөв мэдээлэлтэй холбох, сонгуулийн дараах будлиан үүсэх эрсдлийг бууруулахад туслах олон арга хэмжээг зарласан ч Фэйсбүүк зар сурталчилгааны талаарх ташаа мэдээллийг судалж байсан ажлаа зогсоожээ.

Мөн Ким Кардашьян, Жастин Бибер, Кайли Женнер нарын инстаграм нь хүмүүст муухай сэтгэгдэл төрүүлж байгааг Facebook олж  мэдсэн ч сонгуулийн дараа судалгааны багаа татан буулгасан гэж Хауген ярьжээ.

Мөн Фрэнсис Хоген Ням гаригт өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжигчид 1-р сарын 6-нд Америкийн хууль тогтоох байгууллагын байр луу дайрч ороход Фэйсбүүк АНУ-ын Капитолийн үймээн самуун хоёрын хооронд холбоо тогтсон. Фэйсбүүк нь нийтийн ашиг тусын төлөө ч гэсэн уриатай ч үргэлж өөрийн ашиг сонирхлын төлөө ажилладаг хэмээн хэлжээ.

Нэрээ нууцлаагүй тэрбээр компанийн дотоод судалгааны мэдээллийг АНУ-ын хууль тогтоогчид болон “Wall Street Journal”-д хүлээлгэн өгчээ. “Instagram Application” нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйд хэрхэн сөргөөр нөлөөлж буй тухай тус компанийн дотоод судалгааны материалууд нийтэд ил дэлгэгдсэний дараа “Facebook” 13-аас доош насныханд зориулсан “Instagram”-ийн хувилбарыг танилцуулахаа түр хойшлуулаад байгаа юм.

Эх сурвалж: EURONEWS

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close