Панамын Засгийн газар хуулийн фирмээр дамжуулан Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд (ICIJ) яриа хэлэлцээ хийх санал гаргаж, улс орны имижинд нь толбо суулгаж болзошгүй шиннэ мөрдлөг шалгалтаас болгоомжилж эхэлснийг Panama America хэвлэлд мэдээлэв.
Жорж Соросын нэг сангаас санхүүждэг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (ICIJ) ням гарагийн орой “Пандорагийн баримт бичиг”-ийг ил болгохоо амлажээ. Консорциумаас энэхүү мөрдлөг шалгалтыг санхүүгийн нууцыг хамгийн томоохр илчилсэн ажиллагаа болно гэсэн байна. Баримтад дэлхийн 117 улсын 600 гаруй сэтгүүлчийн сурвалжилга орсон бөгөөд нууц задарсны үр дүнд олж авсан 11,9 сая гаруй файл мэдээлэл багтжээ. 2016 онд мөрдлөг шалгалтаар “Панамын баримт” ил болсон юм.
Панамын ашиг сонирхлыг Benesch, Fridlander, Coplan & Aronoff Llp хуулийн фирм төлөөлж буй хэмээн тэмдэглэж буй. Тус фирм консорциумд Панамын төр засаг үг хэлэх эрх чөлөөг хүндэтгэж байгаа хэдий ч улс орны нэрийг “Панамын баримт” гэх доромжилж нэрээс болоод сэвтэх вий гэдэгтэй цуцалтгүй тэмцэх болно гэсэн захидал илгээжээ.
Есдүгээр сарын 16-ны уг захидалд Панам улс санхүүгийн оффшор үйл ажиллагааг мөрдөн шалгахаасаа өмнө хэвлэлүүдэд ашиглаж байсан, “Панамын баримт” гэх нэр өмнө нь тус улсад асар их хохирол авчирсан гэдгийг анхааралтай авахыг консорциумаас хүсчээ.
“Панамын Засгийн газар энэ худал хуурмаг зүйл ICIJ эсвэл бусад хэвлэл мэдээллээр давтагдуулахгүйн тулд арга хэмжээ авах бодолтой байна” гэж захидалд тэмдэглэсэн аж. Түүнчлэн өмнөх мөрдлөг шалгалтыг ил болгосноос хойш таван жилийн дараа Панамтай холбоотой аливаа эшлэл дандаа “Панамын баримт”-тай холбоотой байсан гэжээ.
Германы Sueddeutsche Zeitung 2016 оны дөрөвдүгээр сард Панамын хууль зүйн Mossack Fonseca фирмийн баримтыг нийтэлсэн билээ. Уг нийтлэлдээ дэлхийн хэд хэдэн удирдагч, тэдний ойр хүрээллийнхэн оффшор схемтэй холбоотойг гэрчилж байгааг сонинд баталсан. “Панамын баримт”-ын жинхэнэ эсэх нь албан ёсоор батлагдаагүй ч Mossack Fonseca өөрөө үүнийг үнэн худал эсэхийг нотлохоосоо татгалзан, сэтгүүлчдийн үйлдлийг гэмт хэрэг гэж нэрлэсэн аж.
Эх сурвалж: RIA