Оросын гавьяат хуульч Иван Соловьев утасны шинэ луйврын талаар ярьжээ. Түүний хэлснээр, луйварчид тухайн бай болсон хүнийхээ ойр дотны хүмүүсийн утасны дугаарыг хуурамчаар үйлдэж, дуу хоолойг нь дуурайж сурсан гэнэ. Асуудал үүссэн төрөл төрөгсөд нь болон жүжиглэж, заасан дансанд мөнгө шилжүүлэхийг гуйдаг байна. Сандарсан хохирогч ч мэдэлгүй итгэж, мөнгө шилжүүлдэг аж.
«Утасны луйварчид сонгосон бай руугаа залгахдаа дугаараа сольдгийн бид мэднэ. Үүнийг IP утсаар хийдэг юм. Орост жижиг компаниуд утасны дугаар солих зэрэг ийм үйлчилгээ үзүүлдэг байж болзошгүй» хэмээн хуульч «Вечерняя Москва»-д мэдээлжээ.
Соловьев нэмж хэлэхдэ, ийм луйварчдаас хамгаалах цорын ганц арга нь ямар ч дуудлага, мессеж, цахим шууданд болгоомжтой хандах, ялангуяа мөнгө шилжүүлэх асуудал дээр илүү анхааралтай байх явдал гэжээ.
Эх сурвалж: ГАЗЕТА