Халдварт өвчин судлалын үндэсний төв энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу аравдугаар сарын 2, 3-нд коронавируст халдвар илрүүлэх сайн дурын PCR шинжилгээ авахгүй. Гэхдээ гадаад оронд зорчих иргэдийн PCR шинжилгээг цагийн хуваарийн дагуу хэвийн хийнэ хэмээн мэдэгдсэн байна.
УОК-ын хуралдааны шийдвэрээр гадаадад зорчих иргэдээс нислэг үйлдэхээс 24-48 цагийн өмнө PCR шинжилгээг төлбөртэй авч байгаа билээ.