“МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр (2021.09.31) хуралджээ. Уг хурлаар тус компанийн захирал Б.Баттөрийг ажлаас нь чөлөөлж, оронд нь Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Б.Мөнхтамирыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Халаа сэлгээгТөрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл үнэн болохыг хүлээн зөвшөөсөн бөгөөд “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баттөрийн контрактын гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Түүний оронд дэд захирал Б.Мөнхтамирыг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон хэмээн мэдэгджээ.
Б.Мөнхтамир 2020 оны хоёрдугаар сард МИАТ-ын дэд захирлаар томилогдсон. МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага НАМЗХ-ны гишүүн юм байна.