Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдээ цэцэрлэгтэй боллоо. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа цаг үед тус эмнэлэг Эмнэлгийн захиргааны зориулалттай барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай барилга болгон өөрчилсөн бөгөөд “Айвико” ХХК, “Дэвжих ган хар” ХХК компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд барилга барих зардлыг гаргаж, 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, өнөөдөр хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ.
Баянзүрх дүүргийн 50 дугаар цэцэрлэгийн харъяа салбар цэцэрлэг болж буй дөрвөн бүлэгтэй 100 гаруй хүүхэд суралцах багтаамжтай тус цэцэрлэгт Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч, ажилчдын хүүхдүүд суралцах юм. Мөн боловсролын салбар мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж, төрөөс, БШУ-ны яамнаас нэг хүүхдийн хувьсах болон хоолны зардлыг дэмжин, хариуцан ажиллахаар болжээ.
Улсын хоёрдугаар эмнэлэг нь 750 гаруй эмч, ажилчинтай, тэдний цэцэрлэгийн насны 400 орчим хүүхэд бүртгэлтэй байдаг хамт олон юм.