Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбатыг “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилохоор болжээ.
Тодруулбал, маргааш тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг хэлэлцэх юм байна.
Н.Цэрэнбатын намтар:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1996 онд Увс аймаг Улаангом 2 дугаар 10 жилийн сургууль
- 2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, санхүүгийн менежмент бакалавр
- 2001 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2000-2001 онд Мобиком корпораци
- 2003-2004 онд “Таван богд” групп
- 2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал
- 2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах
- 2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-д
- 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга
- 2015-2016 онд “Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирал
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байв.