ЭМЯ: Коронавируст халдварын 2650 тохиолдол батлагдаж, 19 хүн нас баржээ

2021-09-30 11:231min0
06

ЭМЯ сүүлийн 24 цагт 2650  хүнээс Covid-19 халдвар илэрч,  коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 19 хүн эндсэн гэж мэдээлэв.

Өнөөдөр 6616 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1138 нь нийслэлд, 1512 нь орон нутагт бүртгэгджээ.

Улсын хэмжээнд 20.724 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 64.654 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй