Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын эцсээс Гялалзахын энгэр хүртэл 4.7км автозамын ажил эхэллээ.
Уг ажлыг УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан санаачлан хийлгэж байгаа бөгөөд замын хувьд хоёр эгнээ байх бөгөөд 7м өргөнтэй, дугуйн болон явган хүний зам, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдсэн байна.
Э.Бат-Амгалан “Иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, тойрогтоо хийх ажлуудаа эрэмбэлсний үндсэнд эхний ээлжинд Гачууртын эцсийн буудлаас Гялалзахын энгэр хүртэл 4.7км автозамын ажлыг эхлүүллээ. Цаашид 20 дугаар хороонд шинээр автобусны буудал, гудамж дунд шинээр гэрэлтүүлгүүдийг хийж, иргэдээ ая тухтай амьдрах нөхцөл байдлаар хангаж ажиллахаар төлөвлөж байна” гэсэн байна.
Шинээр хийгдэж буй авто замын ажил 2022 оны 10 дугаар сарын 15-нд ашиглалтад орно гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.