Умард Солонгос есдүгээр сарын 28-ны өдөр шинэ “Хвасон-8” пуужин туршсан тухай мэдээлэл батлагдлаа. БНАСАУ-ын Батлан хамгаалахын шинжлэх ухааны академи хэт авианы “Хвасон-8” пуужин туршсан гэдгийг тус улсын ЦТАК агентлаг мэдээлжээ.
Өмнө нь энэ тухай Өмнөд Солонгосын Ренхап агентлаг мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын штабын дарга нарын нэгдсэн хорооны пуужингийн туршилтын өмнөх өдөр Хойд Солонгос хөрш зэргэлдээ Япон тэнгис рүү үл мэдэгдэх пуужин харвасан талаар мэдэгдэж байсан юм.
БНАСАУ-ын Батлан хамгаалахын шинжлэх ухааны академи “Хвасон-8” пуужинг Чагандо мужийн цөмийн туршилтын талбайгаас хөөргөжээ. Пхеньян орчин үеийн батлан хамгаалах системийг хөгжүүлэхэд шинэ пуужин хөөргөх нь стратегийн ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэж, туршилтын явцад хөгжлийн техникийн үзүүлэлтүүдийг амжилттай туршиж үзэх боломжтой байсан хэмээн мэдэгджээ.
Эрдэмтэд пуужингийн навигацийн удирдлага, маневрлах чадвар, түүн дээр суурилуулсан байлдааны хошууны аэродинамик гүйцэтгэл, түүнчлэн БНАСАУ-д цөмийн пуужингийн түлшний системийн тогтвортой байдлыг шалгасан гэж мэдээнд дурджээ.
Эх сурвалж: RIA