Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн түрээсийн төлбөрийн орлогыг 100 хувь
тухайн сургуульд төвлөрүүлнэ
”Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа.
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн түрээсийн төлбөрийн орлогыг 100 хувь тухайн сургуульд төвлөрүүлж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтын байр, тохижилт, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах санал дүгнэлт гаргасныг Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Баярчимэг танилцуулав. Улмаар хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн олонх нь дэмжсэнээр уг тогтоолыг баталлаа.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ