АНУ-ын шоронд ял эдэлж байсан Оросын хакерыг АНУ-гаас албадан гаргаж, ОХУ-д шилжүүлэн өгчээ. Оросын програмист, хакер Алексей Бурков нь АНУ -д ял эдэлж байсан бөгөөд ОХУ-д ч мөн цахим залилан, хулгай, хортой програм үүсгэсэн зэрэг олон зүйл ангиар буруутгагдаж байсан юм.
Түүнийг АНУ албан гаргаж, ОХУ-д эргүүлэн өгснийг ОХУ -ын Дотоод хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна. Алексей Бурковыг “Шереметьево нисэх онгоцны буудалд ОХУ-ын Дотоод хэргийн яамны ажилтнууд, ОХУ -ын Дотоод хэргийн яамны Интерпол хариуцсан ажилтнууд угтан баривчилжээ.
Түүнийг банкны хуурамч карт үйлдвэрлэсэн, худалдах, санхүүгийн байгууллагуудын үйлчлүүлэгчдийн нууц мэдээллийг худалдсан гэх мэт хэд хэдэн гэмт хэрэгт шалгана. Эдгээр хууль бус үйлдлийг Бурков 2008-2015 онд үйлдсэн гэж албаныхан хэлсэн байна. Бурков нь 2017 онд арилжаа болон татвар, банкны нууцтай холбоотой хууль бус мэдээлэл олж авсан, төлбөрийн хэрэгслийг хууль бусаар эргэлтэд оруулсан, хортой програм үүсгэн, тараасан гэх мэт зүйл ангиар буруутгагдаж Интерполын сувгаар эрэн сурвалжилагдаж байсан юм.
Бурковыг 2015 онд Израильд саатуулсан бөгөөд 2019 онд кибер гэмт хэргийн улмаас эрэн сурвалжилж байсан АНУ-д шилжүүлэн өгчээ. 2020 оны зургаадугаар сард АНУ-ын шүүх компьютерийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн Бурковт 9 жилийн хорих ял оноосон юм.
Гэсэн Америкийн тал Алексей Бурковыг албадан гаргах шийдвэр гаргасан бөгөөд өнөөдөр түүнийг Нью -Йоркоос Москвад ирэхэд нь Оросын цагдаа нар баривчилсан байна. АНУ-ын шүүх Бурковын эх оронд нь буцаахдаа Израильд 4.5 жил ял эдэлж байсан ялын хугацаа болон 2019 оны 11 -р сараас хойш АНУ-ын шоронд өнгөрүүлсэн хугацааг тооцжээ.
Бурков буруутгасан таван зүйл гэмт хэргийн тутмын хоёрт нь буруугаа хүлээн зөвшөөрчээ. Энэ нь төхөөрөмжийн залилан (10 хүртэл жилийн хорих ял), мөн залилан мэхлэх, хувийн мэдээллийг хулгайлах, компьютерийн системд нэвтрэх, мөнгө угаах (5 хүртэл жил шоронд хорих) үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. АНУ эхэндээ түүнд 80 хүртэл жилийн хорих ял оноосон байв. АНУ-ын прокурор Алексей Бурковыг 20 сая гаруй долларын хохирол учруулсан гэж үзсэн аж.
Эх сурвалж: RIA