1939 оны Халх голын дайнд оролцож явсан ЗХУ-ын “Нэр нь тодроогүй дайчдын хөшөө”-г ОХУ-ын Элчин сайдын яам болон “Шидэт Орос байшин” компаний зүгээс сэргээн засварласан бөгөөд уг хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Тус арга хэмжээнд ОХУ-ын ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга Кравцов Максим Владимирович, ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх инженер Кузьменко Эдуард Анатольевич, Шидэт Орос Байшин ХХК-ийн төлөөлөл Биличенко Олег Сергеевич болон аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, Цэргийн штабын дарга хурандаа Н.Хүрэлээ нар оролцсон юм.
Тэртээх 1939 оны дайнд Монгол Улс, ЗХУ-ын цэрэг эрс мөр зэрэгцэн тулалдаж явсан бөгөөд тэдгээр эрхэм дайчдын гавъяагаар манай улс бүрэн эрхт тусгаар улс болсон тул бид энэхүү дайчдын алдар гавъяаг мартах учиргүй юм.