УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр 2015 онд баригдсан 100 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий эрүүл мэндийн цогцолбор, 50 өрхийн орон сууцыг Эрүүл мэндийн салбарт дайчлах санал гаргасан тухай Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв. 

Тус барилгыг Орхон аймгийн ЭМТ-д зайлшгүй өгөх шаардлагатай байгаа тул дээрх саналыг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтсон байна. Улс үнэгүй барьсан тул буцаагаад дайчлах нь зүй гэж үзсэн тухай Шадар сайд С.Амарсайхан мэдээллийн үеэр тодотгов.

Тэрбээр“Анх ковид гарснаар олон мутаци хувилбар гарч байна. Цаашдаа энэ вирусний тархалт 5-10 жил үргэлжилнэ гэж эрдэмтдийн дүгнэлт гарсан. Тиймээс шинэ амьдралын хэв маягт шилжиж өөрсдийгөө хамгаалах, сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Гэхдээ хүнд нөхцөлд байгаа, хүндэрч болзошгүй хүмүүсийнхээ амь насыг авран хамгаалах чиглэлд анхаарах асуудал байна” хэмээв.

Мөн хуралдаанаар Алтанбулаг боомтод автомашины орох, гарах хөдөлгөөнийг эрчимжүүлэх шийдвэр гаргажээ. Түүнчлэн Эрүүл мэндийн тухай хуульд зайлшгүй оруулах шаардлагатай зарим нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын чуулганд танилцуулахаар шийдвэрлэсэн тухай Шадар сайд С.Амарсайхан мэдээллийн эхэнд тэмдэглэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн