Германы канцлер Ангела Меркель тэтгэвэрт гарахдаа бэлтгэж байна. 16 жилийн турш Засгийн газрын тэргүүнээр ажилласан түүнд сүүлийн үед талархсан плакатууд Берлиний гудамжаар их өлгөх болжээ. Дэлгүүрийн лангуунуудаар түүний төрхтэй чихмэл бамбарууш гарч, Германы нэгэн гэрэл зурагчин канцлер тэтгэвэртэй гарсан нь сэдэвтэй үзэсгэлэн гаргажээ. Зураг дээр Меркельтэй төстэй нэгэн эмэгтэй ойгоор зугаалж, гэрээ цэвэрлэж, бассейнд сэлж байх аж.
Одоогоор Меркель ажлаа өгөөд юу хийхээр төлөвлөж байгаагаа задлаагүй байна. Ямар ч байсан их уншиж, их амарна гэж ярьж байна.
Мэдээж Меркелийг санаа зовоох зүйлгүй тайван амьдрахад тэтгэвэр тэтгэмж зайлшгүй хэрэгтэй. Түүнийг сарын 15 мянган еврогийн тэтгэвэр авна гэсэн тооцоог хэвлэлүүд гаргажээ.
Эх сурвалж: MIR24