Үндэсний их баяр наадам өчигдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн бол өнөөдөр Буриад сурын харваагаар сурын талбайд үргэлжилж байна.
Сурын харваа нь зөвхөн тэмцээн бус Монголын өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж ирсэн уламжлалтай. Монголчууд үндэстэн ястаны онцлогоос шалтгаалан халх, урианхай, буриад гэсэн гурван төрлөөр сур харвадаг.
Буриад сурын харваа нь бусад төрлөөсөө илүү өвөрмөц. Сур харвахдаа 40 буюу 30 метр нум, 30 буюу 20 метр нум гэсэн хоёр зайнаас эхэлдэг. Сураа өргөж харвахыг зураахай гэх бөгөөд 4х4 метрийн хэмжээтэй тул сайн шахаж өгдөгөөрөө онцлогтой. .Мөн хайрга чулуугүй тэгш газар шаардагддаг байна. Энэ төрлөөр Дорнод аймаг хамгийн олон амжилт үзүүлжээ.
Энэ жил Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой тохиож байна. Маргааш хүүхдийн сур харваа болох юм.