ЭМЯ сүүлийн 24 цагт 1991 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас 19 хүн эндсэн гэж мэдээлэв. Энэ нь коронавируст халдвар манай улсад анх бүртгэгдсэнээс хойш уг өвчнөөр нэг өдөр нас барсан хамгийн олон тохиолдол юм.
Шинээр илэрсэн тохиолдлын 1043 нь нийслэлд, 945 нь орон нутагт бүртгэгджээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21.501 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 65.419 хүн өрхийн эмчийн хяналтад байгаа аж.