Афганистанд эрх барьж буй Талибанчууд АНУ-аас амь үрэгдсэн иргэдийн хохирол, агаарын дайралтын улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаардах байр суурьтай байна.
Талибаны түр Засгийн газрын Соёл, мэдээллийн дэд сайд Забиулла Мужахид АНУ-ын цэргийн ажиллагаанд өртөн үеэр амь насаа алдсан энгийн иргэдийн нөхөн төлбөрийг АНУ -ын эрх баригчдаас нөхөн төлбөр шаардах болно гэж РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Кабулын нисэх буудал дээр алан хядах ажиллагаа үйлдсэн “Исламын улс” бүлэглэлд хатуухан хариуцлага тооцно гэж мэдэгдэж байсан АНУ наймдугаар сарын 29-ний өдөр алан хядагчдын эсрэг дахин цохилт өгсөн байна. Харамсалтай нь энэ цохилтын улмаас энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд амиа алдсан юм.
Забиулла Мужахид АНУ-ын цэргүүд цохилтыг олон удаа андуурч барилга байшин, сүм хийдүүд, эмнэлгийн байгууллагуудыг сүйтгэсэн, мөн энгийн иргэдийн амь насыг хохироосон гэдгийг онцлон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, Талибаны засгийн газар улс төрийн дотоод асуудлаа шийдсэнийхээ дараа энэ алхамыг хийх аж.