Капитолын үймээнийг мөрдөн шалгах хороо Ерөнхийлөгч асан Д.Трампын холбоотнууд болох Цагаан ордны Тамгын газрын дарга асан Марк Мидоус болон Стив Бэннон нарт анхны зарлан дуудах хуудсыг хүргүүлэх гэж байна. Конгресс дахь Ардчилсан намын гишүүдийн тэргүүлсэн тус хороо тэднээс бичиг баримт шаардан, аравдугаар сарын дундуур мэдүүлэг өгөх ёстой хэмээн үзэж байна.
Хорооны даргын бичсэн захидлаас харвал Марк Мидоус, Стив Бэннон нар 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг хүчингүй болгох үймээн самуунд хүргэхэд хүчин чармайлттай оролцсон болохыг харуулж байгаа юм.
Стив Бэннон
Хууль тогтоогчид ноён Трампаас ч үймээн самууныг өдөөсөн үйлдлийн талаар мэдээлэл авах гэнэ. Хорооны анхны дөрвөн зарлан дуудах хуудсыг Цагаан ордны Тамгын газрын дарга асан Мидоусд өгсөн байна. Мөн Бэннон, Трампын зөвлөх байсан Дан Скавино, Пентагоны штабын дарга асан Кашяп Пател нарт хүргүүлэхээр зэхжээ.
Капитолын үймээнийг мөрдөн шалгах хороо зарлан дуудах мэдэгдэлдээ 1 -р сарын 6 -ны халдлагын баримт, нөхцөл байдал, шалтгаан, засгийн эрхийг тайван замаар шилжүүлэхтэй холбоотой асуудлыг шалгах ажил үргэлжилж байгааг дурджээ.
Байцаалтын үеэр ноён Бэнноноос арванхоёрдугаар сарын сүүлээр ноён Трамптай тогтоож байсан харилцаа, сонгуулийг хүчингүй болгох төлөвлөгөө зэргийг хэлэлцэхэд оролцсон эсэх талаар асууна гэдгээ ч хорооныхон мэдээлжээ. Тэд бослогын өмнөх өдөр “Маргааш бүх там арилахболно” гэсэн Бэнноны өөрийнх нь үгийг иш татсан байна.
Цагаан ордны Тамгын газрын дарга асан Марк Мидоус
Харин ноён Мидоузаас Капитол руу дайрахаас өмнө болсон жагсаалыг зохион байгуулагчидтай хэрхэн харилцаж байсан талаар асуух юм байна. Скавино
Нэнси Пелоси энэ оны нэгдүгээр сард Капитол Хилл дэх бослогыг шалгах хороо байгуулснаа зарлаж байсан бөгөөд Ардчилсан намын тэргүүлсэн энэ хороо “Капитолийг дайрсан өдрийн үнэн мөнийг тогтоож, ийм халдлага үйлдэхгүй байхыг баталгаажуулах” зорилготой хэмээн мэдэгдэж байсан юм.
Бүгд найрамдахчууд халдлагын хэргийг шалгахад хоёр намын оролцоотой комисс байгуулах тухай хуулийн төслийг санаачилсан ч энэ нь дэмжлэг аваагүй байна. Ерөнхийлөгч асан Дональд Трампын холбоотнууд комисс шаардлагагүй гэж мэдэгдсэн бөгөөд Трампын дэмжигчид өнгөрсөн нэгдүгээр сарын 6 -нд Вашингтон хотод болсон Конгресст дайран орж, 11 -р сард болсон Байдены сонгуульд ялсан тухай гэрчилгээг хүчингүй болгох гэсэн оролдлого хийгээүй гэж үзэж байгаа аж.