Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр 194 ерөнхий боловсролын сургуулиас коронавируст халдварын 1000 гаруй, 141 цэцэрлэгээс 171 тохиолдол, 34 их сургуулиас 469 тохиолдол бүртгэгджээ.
Эмнэлгүүдэд нэмж 5832 ор дэлгэсэн ч дахин нэмж ор дэлгэх шаардлага байна. Цар тахлын энэ удаагийн давалгаанд эмч мэргэжилтнүүд өөрсдөө өртөж эмчилгээ тасалдах эрсдэл үүссэн гэж өнөөдөр “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал дээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан мэдэгдлээ.