ЭМЯ сүүлийн 24 цагт 2612 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 12 хүн эндсэн гэж мэдээлэв. Коронавируст халдварын хүндрэлээр нас барсан хүний тоо 1098-д хүрчээ.
Өнөөдөр 5844 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1292 нь нийслэлд, 1320 нь орон нутагт бүртгэгджээ.
Улсын хэмжээнд 22,305 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 68,133 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.