Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн хүсэлтээс бүхэлд нь татгалзсан. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц өнөөдөр /2021.09.24/ 09.30 цагт Их суудлын хуралдаанаараа дээрх хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.
Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс эхэлсэн, Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гацаанаас гаргаж, шуурхайлах алхмыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргаад байгаа билээ.