Улсын хэмжээнд үүссэн шатахууны хомсдол энэ долоо хоногийн турш нийгмийн анхаарлын төвд байна. Өчигдөр ОХУ, БНХАУ-аас импортоор шатахуун орж ирэх мэдээ гарсан нь зарим импортлогчдыг шатахуунд хийсэн хоригоо тавихад хүргэж байгаа бололтой.
Монсуль ХХК өнөөдөр бусдаасаа түрүүлэн нийгмийн хариуцлагын хүрээнд бүх төрлийн шатахууныг ШТС-уудаараа ямар нэгэн хязгаарлалтгүй, хэвийн олгохоо мэдэгджээ.
Тус компани Улаанбаатар хот, орон нутгийг хамарсан 28 ШТС-тай. Нэг ШТС-д гурван төрлийн шатахуунаар нэгэн зэрэг автомашин цэнэглэх бололцоотой 2-4 хүртэл иж бүрэн шатахууны түгээгүүр суурилуулсан байдаг гэж албан ёсны цахим хуудастаа бичсэн байна.