Голомт банкнаас “Витамин ₮” урамшуулалт аяныг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд хадгаламж шинээр нээлгэсэн болон хадгаламждаа орлого нэмсэн, хугацаа сунгасан 100,000₮ тутамд 1 сугалааны эрх харилцагчдадаа олгох юм. Бид долоо хоног бүрийн Баасан гарагт Golomt bank болон Ikon News фэйсбүүк хуудсанд азтан тодруулах арга хэмжээг шууд дамжуулан хүргэдэг.
Бид өнгөрсөн долоо хоногийн лайваар тодорсон шагналын эзэдтэй уулзаж, тэдний “Витамин ₮” урамшуулалт аян болон хуримтлалын талаар сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэж байна.
Ө.Энхтогтох: Хуримтлал бол гарч болзошгүй эрсдэлээс биднийг хамгаалах арга гэж боддог
Сайн байна уу? Азтан болсонд нь баяр хүргэе.
Сайн байна уу? Баярлалаа.
Та ямар шагналын азтан болсон бэ?
Би Galaxy S21 ухаалаг утасны эзэн боллоо. Маш их баяртай байна.
“Витамин ₮” урамшуулалт аянд хэрхэн оролцох болсон бэ?
2020 онд “Витамин ₮” аян анх зарлагдаж эхлэхэд Голомт банканд хадгаламж нээсэн. Түүнээс хойш одоог хүртэл хуримтлуулж байна. Сар бүр хадгаламждаа орлого хийдэг. Харин сүүлийн сарын орлого дээрээс сугалааны эрх үүсэж, азтан болсон байна.
Хуримтлалын ач холбогдлыг та юу гэж боддог вэ?
Ирээдүйдээ хөрөнгө оруулж байна гэж үзэж байна. Ирээдүй гэдэг бол миний үр хүүхэд. Харин хуримтлал бол гарч болзошгүй эрсдэлээс биднийг хамгаалах арга гэж боддог.
Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Хүмүүсийг хуримтлалтай болохыг уриалсан, сайхан аяныг зохион байгуулж байгаа Голомт банкны хамт олонд бас баярлалаа.
Б.Уянга: “Витамин ₮” аян нь хуримтлуулах сэдлийг өгсөн, үр өгөөжтэй үйл ажиллагаа гэж бодож байна
Юуны өмнө азтан болсонд баяр хүргэе. Азтан болно гэж бодож байв уу?
Маш их баяртай байна. “Витамин ₮” аянд оролцох эрхтэй гэдгээ мэдэж байсан ч, азтан болно гэж төсөөлөөгүй байсан. Гэтэл Galaxy watch active 2 цагны азтан болсон байна. Өмнө нь ийм сугалааны тохиролд итгэдэггүй байлаа. Харин “Витамин ₮” аяныг үнэн зөв болдог гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ.
Та “Витамин ₮” аянд хэрхэн оролцох болсон бэ?
Би хадгаламж нээгээд яг 6 жил болж байна. Харин саяхан хадгаламжуудаа нэгтгээд, хүүхдийнхээ хадгаламжид орлого хийснээр энэ аянд оролцох эрхтэй болсон.
Анх яагаад хадгаламж нээх шийдвэрийг гаргах болсон бэ?
Хүүхэд байхад аав, ээж маань Голомт банканд миний нэр дээр хадгаламж нээж өгч байлаа. Тэр хадгаламжаа 20 гаран жилийн дараа сургуулиа төгсөөд, гадагшаа сурахдаа хэрэглэсэн нь миний амьдралд үнэхээр том дэмжлэг болж байсан. Тийм болохоор би ч мөн хүүхдийнхээ ирээдүйн чухал шийдвэрт тус дэм, баталгаа болоосой гэсэндээ хадгаламж нээж, хуримтлуулж эхэлсэн.
“Витамин ₮” урамшуулалт аяны талаар сэтгэгдлээсээ хуваалцаач
Бид нар мөнгөө хадгалъя гэж бодсон ч ихэнхдээ шийдвэртээ үнэнч байж чаддаггүй. Харин өөрөө зориод хадгалж чадсан тохиолдолд хүүгийн урамшууллаас эхлээд бидэнд ашигтай талууд их байдаг. Энэхүү аяны хувьд хадгаламждаа орлого хийгээд, азтан болох боломжтой гэдэг нь хүмүүст хуримтлуулах сэдлийг өгсөн, үр өгөөжтэй үйл ажиллагаа гэж бодож байна.
Ярилцсанд баярлалаа.
За баярлалаа.
Ц.Ганчимэг: Хүү, урамшуулал өндөртэй учраас Голомт банканд хадгаламж нээх болсон
Сайн байна уу? Азтан болсонд баяр хүргэе. Ямар шагналын эзэн болсон билээ?
Баярлалаа. “Номин” сүлжээ дэлгүүрийн 100,000₮-ийн худалдан авалтын эрхийн бичиг хожсон.
“Витамин ₮” урамшуулалт аянд хэрхэн оролцох болсон бэ?
Сар бүр тогтмол хугацаатай хадгаламждаа мөнгө хийдэг. Хадгаламждаа орлого нэмж хийснээр сугалааны эрх үүссэн.
Хадгаламжаа анх хэзээ нээсэн бэ?
Анх 10 орчим жилийн өмнө хадгаламж нээлгэж байлаа. Жил бүрийн эцэст хуримтлуулсан мөнгөө хэрэгтэй, шаардлагатай зүйлд зарцуулаад, дахиад шинээр хуримтлуулдаг.
Яагаад Голомт банкийг сонгосон бэ?
Голомт банк анхны томоохон банкнуудын нэг болохоор илүү найдвартай гэж боддог. Мөн хамгийн гол нь хүү, урамшуулал өндөртэй учраас танай банканд хадгаламж нээх болсон.
Зорилгодоо хүртэл хуримтлуулж сурахад юун дээр хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?
Хуримтлалтай болохоор төлөвлөж байгаа залуучууддаа хандан хэлэхэд, амьдралд гэнэтийн асуудлууд их гарч ирдэг. Тэр бүхэнд бэлтгэлтэй байж, эртнээс хуримтлуулах хэрэгтэй гэдгийг их сайн ойлгоорой гэж хэлье. Сар бүрийн орлогоосоо хамгийн түрүүнд хадгаламждаа хийх мөнгөө авч үлдээд, тогтсон өдөр тэрийгээ хадгаламждаа хийгээд сурчихвал болно доо.
Баярлалаа. Эрүүл энхийг хүсье.
Баярлалаа та бүхэнд бас эрүүл энхийг хүсье.
“Витамин ₮” урамшуулалт аян энэ оныг дуустал үргэлжлэх тул хараахан хадгаламж нээлгэж амжаагүй иргэд Голомт банкны бүх салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэн, эсвэл Интернэт банк, Смарт банк аппликэйшн ашиглан хадгаламж нээлгэх боломжтой. Та Голомт банкны хадгаламжийн бүтээгдэхүүний талаар мэдээллийг ЭНД дарж авна уу.