Залуучуудын ДАШТ-ий медальтнуудад мөнгөн шагнал олгохоор болжээ

2021-09-24 09:231min0
01

ОУОХ-ны ивээл дор зохион байгуулагддаг Дэлхийн наадам болон тив дэлхийд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах мөнгөн шагнал олгодог журамтай.

Үүний дагуу өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Уфа хотод болсон залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Батбаатарын Энхзул, хүрэл медальт Мөнхбатын Мөнхгэрэл болон тэдний дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, Паламын Чулуунбаатар нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгохоор болов гэж МЧБХ-оос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй