НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-д ажиллаж амьдарч байгаа зарим монгол иргэдтэй уулзах үеэрээ Конгрессийн номын санд алба хаадаг, хэл шинжлэлч эрдэмтэн, монгол судлалыг хилийн чанадад амжилттай хөгжүүлж, эх орныхоо соёлыг түгээх ажилд ямагт түүчээлдэг доктор М.Саруул-Эрдэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.