Хятадын Эрдэм шинжилгээний сайт “Коронавируст халдвар БНХАУ-д дэгдэхээс өмнө 2019 оны есдүгээр сард АНУ-д тархсан байх магадлалтай гэсэн өөрсдийн орны эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг нийтэлжээ.
БНХАУ-ын эрдэмтэд энэ судалгаагаа коронавирусын батлагдсан тохиолдлын мэдээлэлд тулгуурлан математик аргачлалаар гаргасан гэнэ. Эндээс АНУ, БНАСАУ-ын нутаг дэвсгэрт коронавирус тархаж эхэлсэн боломжит хугацааг гаргаж ирсэн гэж мэдээнд дурджээ.
Энэ баг АНУ-ын 12 бүс нутгийг сонгон халдварын эхний тохиолдлуудын хугацааг тодорхойлж дүн шинжилгээ хийгээд халдварын анхны тохиолдол 2019 оны 8-10 дугаар сард гарсан байх магадлал 50 хувьтай гэж үзсэн байна. Судлаачид АНУ-д коронавирусын анхны тохиолдол нь албан ёсоор зарласан 2020 оны 01 дүгээр сарын 20 биш, түүнээс ч өмнө гарсан гэсэн үг. Харин Хятадад коронавирус 2019 оны 12 дугаар сард гарсан болохыг энэ дүгнэлтдээ дурджээ.
Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн шинжээчид коронавирусын шинэ хувилбар БНХАУ руу хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг АНУ, Европын холбооны гишүүн орнууд зэрэг өөр орнуудаас орж ирсэн байж болзошгүй гэж мэдэгджээ.