Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэх юм.
- Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
- Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
- Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
- Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Бусад.
Үүгээр Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө. Монголд Улсын Их Хурлын дарга М.Энхболд хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааг хааж үг хэллээ (Улсын Их Хурлын даргын хэлсэн үгийг www.parliament.mn сайтаас бүрэн эхээр нь танилцана уу).
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган ажлын 55 өдөр хуралдаж, бие даасан хууль 18, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 113, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 9, Улсын Их Хурлын 30 тогтоол баталсан байна.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.