Австралийн зүүн өмнөд хэсэгт 6 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо гэж Оросын ШУА-ийн Геофизикийн нэгдсэн албаны Алтай-Саяны салбар мэдээлэв.
Алтай-Саян салбарын шуурхай боловсруулалтын мэдээгээр Лхагва гарагт Москвагийн цагаар 02:16 цагт болсон газар хөдлөлтийн голомт нь Мельбурн хотоос зүүн зүгт 130 км-т байжээ. Газар хөдлөлтийн төвд болсон чичирхийллийн хүчийг “сүйтгэх чадвартай” хэмээн дүгнэжээ.
АНУ-ын Геологийн алба газар хөдлөлтийн хүчийг 5.9 гэж тооцоолсон байна. Газар хөдлөлтийн эх үүсвэр нь 10 км -ийн гүнд байжээ.
Эх сурвалж: INTERFAX